Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 9:35-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан юм. Түүний эхнэрийн нэр нь Маака болой.

36. Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб,

37. Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой.

38. Миклот нь Шимеамын эцэг болов. Тэд мөн Иерусалимд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ амьдрав.

39. Нер нь Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болов.

40. Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 9