Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 9:24-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв.

25. Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв.

26. Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэлийн үйлчлэлд дөрвөн ахлах сахиул байсан бөгөөд тэд леви хүмүүс байв.

27. Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв.

28. Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ.

29. Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.

30. Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.

31. Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.

32. Кохатчуудын хөвгүүдийн төрөл садангийн зарим нь амралтын өдөр бүр ил тавих талх хийхийг хариуцаж авсан байв.

33. Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв.

34. Эдгээр нь угийн бичигт орсон левичүүдийн эцгийн удмын захирагчид болой. Тэд Иерусалимд амьдарчээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 9