Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 9:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.

20. Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.

21. Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой.

22. Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо угийн бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэлийн ажилд томилов.

23. Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав.

24. Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв.

25. Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв.

26. Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэлийн үйлчлэлд дөрвөн ахлах сахиул байсан бөгөөд тэд леви хүмүүс байв.

27. Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 9