Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 8:26-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Шамшраи, Шехариа, Аталиа,

27. Иаарешиа, Елиа, Зихри нар нь Иерохамын хөвгүүд болой.

28. Тэд удмынхаа дагуу тус тусын гэрийн захирагчид бөгөөд эдгээр захирагчид нь Иерусалимд амьдарч байв.

29. Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой.

30. Түүний ууган хүү нь Абдон бөгөөд удаах нь Зур, Киш, Баал, Надаб,

31. Гедор, Ахио, Зехер нар болой.

32. Миклот нь Шимеагийн эцэг болов. Мөн тэд өөрсдийн ах дүүсийн хамт өөр бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Иерусалимд амьдрав.

33. Нер Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болсон юм.

34. Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов.

35. Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой.

36. Ахаз нь Иехоаддагийн эцэг болж, Иехоадда нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри Мозагийн эцэг болов.

37. Моза нь Бинеагийн эцэг болсон юм. Бинеагийн хүү нь Рафа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой.

38. Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Эд бүгд Азелын хөвгүүд юм.

39. Түүний дүү Ешекийн хөвгүүдийн ууган нь Улам, хоёрдугаарх нь Иеуш, гуравдугаарх нь Елифелет болой.

40. Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай бөгөөд тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эдгээр нь бүгд Бениамины хөвгүүд болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 8