Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 7:19-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Шемидагийн хөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой.

20. Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат,

21. түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой.

22. Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв.

23. Дараа нь Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүгээ Бериа гэж нэрлэв.

24. Түүний охиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ.

25. Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар болой. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан,

26. түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама,

27. түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.

28. Тэдний эзэмшил, нутагшилт нь Бетел болон түүний тосгод, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер болон түүний тосгод, Шехем болон түүний тосгод, бас Азза болон түүний тосгод, мөн

29. Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.

30. Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд тэдний эгч нь Сера болой.

31. Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел болой. Малхиел нь Бирзаитын аав болой.

32. Хебер нь Иафлет, Шомер, Хотам нарын эцэг болсон юм. Тэдний эгч нь Шуа болой.

33. Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эдгээр нь Иафлетын хөвгүүд ажээ.

34. Шемерийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар болой.

35. Шемерийн дүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм.

36. Зофагийн хөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра,

37. Безер, Ход, Шамма, Шилша, Итран, Беера нар болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 7