Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 7:13-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд болой.

14. Манассегийн хүү нь түүний татвар эм сири эмэгтэйн төрүүлсэн Асриел болой. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ.

15. Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака болой. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов.

16. Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар болой.

17. Уламын хүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой.

18. Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм.

19. Шемидагийн хөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой.

20. Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат,

21. түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой.

22. Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв.

23. Дараа нь Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүгээ Бериа гэж нэрлэв.

24. Түүний охиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ.

25. Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар болой. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан,

26. түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама,

27. түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.

28. Тэдний эзэмшил, нутагшилт нь Бетел болон түүний тосгод, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер болон түүний тосгод, Шехем болон түүний тосгод, бас Азза болон түүний тосгод, мөн

29. Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 7