Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 7:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв болой.

2. Толагийн хөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгүүдийнхээ гэрийн тэргүүлэгчид байв. Толагийн хөвгүүд өөрсдийн удмынхан дундаа эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв.

3. Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид болой.

4. Тэдний эцгийн ургуудын дагуу үр удам нь тэдэнтэй хамт дайтах цэргийн бүлэглэлүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр хөвгүүд маш олон байжээ.

5. Иссахарын бүх өрхүүдийн доторх тэдний хамаатнууд эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа угийн бичигт оржээ.

6. Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел энэ гурав болой.

7. Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын гэрийн захирагчид болой. Тэдний угийн бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм.

8. Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеримот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд болой.

9. Эдний угийн бичигт тус тусын гэрийн захирагчаар бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн болой.

10. Иедиаелын хүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар болой.

11. Тэд бүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид болой. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 7