Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 6:47-64 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү болой.

48. Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ.

49. Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утаж, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наманчилах ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.

50. Аароны хөвгүүд нь дараах болой. Түүний хүү нь Елеазар, түүний хүү нь Финехас, түүний хүү нь Абишуа,

51. түүний хүү нь Букки, түүний хүү нь Уззи, түүний хүү нь Зерахиа,

52. түүний хүү нь Мераиот, түүний хүү нь Амариа, түүний хүү нь Ахитуб,

53. түүний хүү нь Задок, түүний хүү нь Ахимааз.

54. Тэдний хил хязгаар доторх хуарангуудынх нь дагуу тэдний нутагшилт нь дараах болой. Кохатын ургийнхны Аароны хөвгүүдэд (Учир нь анхны шавга тэднийх байв)

55. тэд Иудагийн нутаг дахь Хеброн, түүний ойр орчмын бэлчээрийг өгөв.

56. Харин тэр хотын тариан талбай, тосгодыг нь Иефуннегийн хүү Калебт тэд өгчээ.

57. Аароны хөвгүүдэд дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Хеброн, Либнаг бэлчээр нутгийнх нь хамт, Иаттир, Ештимоаг бэлчээр нутгийнх нь хамт,

58. Хиленийг бэлчээр нутгийнх нь хамт, Дебирийг бэлчээр нутгийнх нь хамт,

59. Ашаныг бэлчээр нутгийнх нь хамт, Бет-шемешийг бэлчээр нутгийнх нь хамтаар,

60. мөн Бениамины овгоос Гебаг бэлчээр нутгийнх нь хамт, Аллеметыг бэлчээр нутгийнх нь хамт, Анатотыг бэлчээр нутгийнх нь хамтаар авав. Тэдний өрхүүдэд ногдсон хотууд нь бүгд арван гурав болой.

61. Дараа нь Кохатын хөвгүүдийн үлдсэн нь Манассегийн тал болох хагас овгоос буюу овгийн өрхүүдээс арван хотыг шодож авав.

62. Гершомын хөвгүүд ургуудынхаа дагуу Иссахар овгоос, Ашер овгоос, Нафтали овгоос, Башан дахь арван гурван хотыг Манассегийн овгоос авсан юм.

63. Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу шодон Реубен овог, Гад овог, Зебулуны овгоос арван хоёр хотыг авав.

64. Ийнхүү Израилийн хөвгүүд нь левичүүдэд хотуудыг бэлчээр нутгийнх нь хамтаар өгчээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 6