Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 6:43-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Шимеи нь Иахатын хүү, Иахат нь Гершомын хүү, Гершом нь Левийн хүү.

44. Зүүн талд нь тэдний хамаатан болох Мерарийн хөвгүүн нь Етан бөгөөд тэр нь Кишийн хүү, Киши нь Абдийн хүү, Абди нь Маллухын хүү,

45. Маллух нь Хашабиагийн хүү, Хашабиа нь Амазиагийн хүү, Амазиа нь Хилкиагийн хүү,

46. Хилкиа нь Амзийн хүү, Амзи нь Банийн хүү, Бани нь Шемерийн хүү,

47. Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү болой.

48. Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ.

49. Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утаж, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наманчилах ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.

50. Аароны хөвгүүд нь дараах болой. Түүний хүү нь Елеазар, түүний хүү нь Финехас, түүний хүү нь Абишуа,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 6