Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 6:4-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Елеазар нь Финехасын эцэг болж, Финехас нь Абишуагийн эцэг болов.

5. Абишуа нь Буккийн эцэг болж, Букки нь Уззийн эцэг болов.

6. Уззи нь Зерахиагийн эцэг болж, Зерахиа нь Мераиотын эцэг болоод

7. Мераиот нь Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болов.

8. Ахитуб нь Задокийн эцэг болж, Задок нь Ахимаазын эцэг болоод

9. Ахимааз нь Азариагийн эцэг болж, Азариа нь Иохананы эцэг болов.

10. Иоханан нь Азариагийн эцэг болов. Иерусалимд Соломоны барьсан сүмд Азариа тахилчийн үйлчлэлд байв.

11. Азариа Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болоод

12. Ахитуб Задокийн эцэг болж, Задок нь Шаллумын эцэг болов.

13. Шаллум Хилкиагийн эцэг болж, Хилкиа нь Азариагийн эцэг болоод

14. Азариа Сераиагийн эцэг болж, Сераиа нь Иехозадакийн эцэг болов.

15. ЭЗЭН Небухаднезараар дамжуулан Иуда, Иерусалимыг цөлөхөд Иехозадак ч мөн явсан юм.

16. Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари нар юм.

17. Гершомын хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи юм.

18. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел болой.

19. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши юм. Эдгээр нь эцгүүдийнх нь гэр бүлийн дагуу левичүүдийн гэрүүд юм.

20. Гершомынх нь Либни бөгөөд түүний хүү нь Иахат, түүний хүү нь Зимма,

21. түүний хүү нь Иоа, түүний хүү нь Иддо, түүний хүү нь Зера, түүний хүү нь Иеатераи болой.

22. Кохатын хүү нь Амминадаб, түүний хүү нь Кора, түүний хүү нь Ассир,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 6