Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 6:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Ахитуб Задокийн эцэг болж, Задок нь Шаллумын эцэг болов.

13. Шаллум Хилкиагийн эцэг болж, Хилкиа нь Азариагийн эцэг болоод

14. Азариа Сераиагийн эцэг болж, Сераиа нь Иехозадакийн эцэг болов.

15. ЭЗЭН Небухаднезараар дамжуулан Иуда, Иерусалимыг цөлөхөд Иехозадак ч мөн явсан юм.

16. Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари нар юм.

17. Гершомын хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи юм.

18. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел болой.

19. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши юм. Эдгээр нь эцгүүдийнх нь гэр бүлийн дагуу левичүүдийн гэрүүд юм.

20. Гершомынх нь Либни бөгөөд түүний хүү нь Иахат, түүний хүү нь Зимма,

21. түүний хүү нь Иоа, түүний хүү нь Иддо, түүний хүү нь Зера, түүний хүү нь Иеатераи болой.

22. Кохатын хүү нь Амминадаб, түүний хүү нь Кора, түүний хүү нь Ассир,

23. түүний хүү нь Елкана, түүний хүү нь Ебиасаф, түүний хүү нь Ассир,

24. түүний хүү нь Тахат, түүний хүү нь Уриел, түүний хүү нь Уззиа, түүний хүү нь Шаул болой.

25. Елканагийн хөвгүүд нь Амасаи, Ахимот,

26. Елканагийн хувьд түүний хүү нь Зофаи, түүний хүү нь Нахат,

27. түүний хүү нь Елиаб, түүний хүү нь Иерохам, түүний хүү нь Елкана юм.

28. Самуелын хөвгүүдийн ууган нь Иоел, удаах нь Абиа болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 6