Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 5:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ.

10. Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв.

11. Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа.

12. Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв.

13. Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой.

14. Эдгээр нь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой.

15. Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 5