Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 5:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм.

19. Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав.

20. Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.

21. Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ.

22. Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.

23. Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв.

24. Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой.

25. Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг, итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав.

26. Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 5