Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 5:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа.

12. Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв.

13. Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой.

14. Эдгээр нь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой.

15. Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой.

16. Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.

17. Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.

18. Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм.

19. Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав.

20. Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.

21. Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 5