Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 5:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй.

2. Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)

3. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар болой.

4. Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи,

5. түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал,

6. түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ашурын хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.

7. Тэдний удмын угийн бичигт орсон ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа,

8. Иоелын гуч, Шемагийн ач, Азазын хүү Бела болой. Тэр Ароерт Небо, Баалмеон хүртэлх газарт амьдарсан юм.

9. Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ.

10. Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 5