Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 4:33-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв.

34. Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша,

35. Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар болой.

36. Мөн Елиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа,

37. Зиза нар бөгөөд Зиза нь Шемаиагийн тач, Шимрийн дөч, Иедаиагийн гуч, Аллоны ач, Шифийн хүү болой.

38. Эдгээрийг тэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр

39. тэд өөрсдийн малд бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав.

40. Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм.

41. Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.

42. Тэдний дундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж,

43. оргож зугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 4