Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 4:21-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан,

22. Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой.

23. Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.

24. Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой.

25. Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой.

26. Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой.

27. Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй.

28. Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал,

29. Билха, Езем, Толад,

30. Бетуел, Хорма, Зиклаг,

31. Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв.

32. Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 4