Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 4:14-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Меонотаи Офрагийн эцэг болж, Ге-харашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм.

15. Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой.

16. Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар болой.

17. Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар болой. Эдгээр нь Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд болой. Тэр Мириам, Шаммаи, Ештимоагийн эцэг Ишба нарыг олж тээжээ.

18. Түүний Иуда эхнэр нь Гедорын эцэг Иеред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиелийг төрүүлсэн юм.

19. Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг болон Маака хүн Ештемоа нар болой.

20. Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бенханан, Тилон болой. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет болой.

21. Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан,

22. Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой.

23. Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.

24. Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой.

25. Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой.

26. Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой.

27. Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй.

28. Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал,

29. Билха, Езем, Толад,

30. Бетуел, Хорма, Зиклаг,

31. Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв.

32. Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 4