Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 4:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой.

2. Шобалын хүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой.

3. Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой.

4. Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм.

5. Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв.

6. Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой.

7. Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм.

8. Коз нь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ.

9. Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ.

10. Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.

11. Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 4