Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хебронд Давидад төрүүлж өгсөн хөвгүүд нь дараах болой. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел,

2. Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи,

3. тавдугаар хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургадугаар хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм.

4. Энэ зургаа нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд болой. Давид тэнд долоон жил зургаан сар хаанчилжээ. Иерусалимд гучин гурван жил хаанчлав.

5. Иерусалимд түүнд төрсөн хөвгүүд нь дараах болой. Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн болой.

6. Ибхар, Елишама, Елифелет,

7. Нога, Нефег, Иафиа,

8. Елишама, Елиада, Елифелет энэ ес ч

9. мөн бүгдээрээ Давидын хөвгүүд бөгөөд тэдний эгч нь Тамар болой. Үүнд татвар эмсийн хөвгүүд орсонгүй.

10. Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехосабат,

11. түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш,

12. түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам,

13. түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе,

14. түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм.

15. Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум болой.

16. Иехоиакимын хөвгүүд нь Иекониа ба Зедекиа болой.

17. Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел,

18. Малхирам, Педаиа, Шеназзар, Иекамиа, Хошама, Недабиа нар болой.

19. Педаиагийн хөвгүүд нь Зеруббабел ба Шимеи, Зеруббабелын хөвгүүд нь Мешуллам, Хананиа нар бөгөөд тэдний эгч нь Шеломит болой.

20. Мөн Хашуба, Охел, Берехиа, Хасадиа, Иушаб-хесед гэсэн таван хөвгүүд байв.

21. Хананиагийн хөвгүүд нь Пелатиа, Иешаиа болон Рефаиагийн хөвгүүд Арнаны хөвгүүд Обадиагийн хөвгүүд Шеканиагийн хөвгүүд юм.

22. Шеканиагийн хүү нь Шемаиа бөгөөд түүний ач нар нь Хаттуш, Игал, Бариа, Неариа, Шафат нар нийлээд зургуулаа болой.

23. Неариагийн хөвгүүд нь Елиоенаи, Хезкиа, Азрикам энэ гурав болой.

24. Елиоенаин хөвгүүд нь Ходавиа, Елиашиб, Пелаиа, Аккуб, Иоханан, Делаиа, Анани энэ долоо болой.