Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 29:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ариун сүмийн төлөө хэдийн бэлтгэсэн бүх зүйлээс гадна, миний Бурханы өргөөнд би баярласандаа өөрийн алт, мөнгийг ч миний Бурханы өргөөнд өргөсөн юм.

4. Үүнд Офирын алтнаас гурван мянган талант алт, барилгын ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө,

5. алтаар хийх эдлэлд алт, мөнгөөр хийх эдлэлд мөнгө буюу урчуудын гараар бүтэх бүх ажилд хэрэглэх зүйлс юм. Тиймээс энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ? гэв.

6. Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв.

7. Бурханы өргөөний үйлчлэлд зориулан тэд таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант зэс, зуун мянган талант төмрийг өргөв.

8. Үнэт чулуу эзэмшигч хүн бүр тэдгээрийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд авчирч, гершон хүн Иехиелд хариуцуулж өгөв.

9. Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.

10. Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа—Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай.

11. Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ.

12. Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 29