Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 29:23-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.

24. Бүх түшмэд, хүчирхэг эрс, мөн Давид Хааны бүх хөвгүүд ч Соломон Хаанд үнэнч байхаа тангараглалаа.

25. ЭЗЭН Соломоныг бүх Израилийн нүдэнд өндөрт өргөмжилж, түүний өмнө Израильд ямар ч хааны эдэлж байгаагүй сүр жавхланг түүн дээр цутгав.

26. Иессийн хүү Давид бүх Израилийг захирав.

27. Түүний Израилийг захирсан хугацаа дөчин жил болой. Тэр Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил захирчээ.

28. Тэгээд тэр баялаг, хүндэтгэлээр дүүрэн өдрүүдээ эцэслэн, өндөр насыг наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаанчлав.

29. Давид хааны үйлс нь эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд

30. түүний бүх хаанчлал, түүний хүч чадал, мөн түүнд, Израильд болон дэлхийн бүх хаанчлалд тохиолдсон үйл явдлууд тэнд бичигдсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 29