Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 29:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ.

12. Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.

13. Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.

14. Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.

15. Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.

16. Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 29