Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 27:21-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Гилеад дахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел,

22. Данд Иерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв.

23. Харин ЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй.

24. Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.

25. Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав.

26. Келубийн хүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв.

27. Рамат хүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав.

28. Гедер хүн Баал-ханан нь Шефела дахь чидун мод, ялам моддыг хариуцав. Тосны агуулахыг Иоаш хариуцав.

29. Шаронд бэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав.

30. Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав.

31. Хагри хүн Иазиз нь хонин сүргийг хариуцав. Эд бүгд Давид хааны харьяалагдах хөрөнгөний харгалзагчид байв.

32. Бас Давидын авга ах Ионатан ухаантай зөвлөгч бөгөөд гүүш байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв.

33. Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв.

34. Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар Ахитофелыг залгамжилжээ. Иоаб нь хааны их цэргийн жанжин байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 27