Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 27:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэрэгт хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв.

2. Забдиелын хүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

3. Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд их цэргийн бүх дарга нарын тэргүүлэгч байв.

4. Ахо хүн Додаи болон түүний бүлэг нь хоёрдугаар сард алба хаах бүлгийг хариуцаж байв. Түүний бүлгийн ахлах түшмэл Миклот юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 27