Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 26:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Мешелемиад хөвгүүд болон төрөл садан болох арван найман эрэлхэг хүн байв.

10. Бас Мерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон),

11. хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв.

12. Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв.

13. Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов.

14. Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув.

15. Обед-едомд тэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав.

16. Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв.

17. Зүүн талд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв.

18. Баруун тал дахь Парбарын гол зам дээр дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв.

19. Эдгээр нь Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, дааман хаалганы сахиулуудын бүлгүүд байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 26