Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 26:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав.

27. Тэд дайнд ялсан олзныхоо хэсгийг ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан өргөжээ.

28. Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ.

29. Изхарчуудын хувьд гэвэл, Кенаниа ба түүний хөвгүүд нь Израилийн гадуур алба болох түшмэд, шүүгчдээр томилогдсон ажээ.

30. Хебрончуудын хувьд гэвэл Хашабиа ба түүний хамаатнууд буюу мянга долоон зуун чадварлаг эрс нь Иорданы баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ.

31. Хебрончуудын хувьд гэвэл, тэргүүлэгч Иериа (эдгээр хебрончууд нь Давидын хаанчлалын дөч дэх жилд өөрсдийн угийн бичиг болон эцгүүдийн бүлүүдийн дагуу судлагдахад, Гилеадын Иазерт тэдний дундаас онцгой чадварлаг хүмүүс олдов)

32. болон түүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эр байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томилов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 26