Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 26:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув.

15. Обед-едомд тэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав.

16. Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв.

17. Зүүн талд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв.

18. Баруун тал дахь Парбарын гол зам дээр дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв.

19. Эдгээр нь Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, дааман хаалганы сахиулуудын бүлгүүд байв.

20. Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв.

21. Ладаны хөвгүүд болох Ладанд харьяалагдах гершончууд буюу иехиелчүүд нь гершон хүн Ладаны эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд байв.

22. Иехиелийн хөвгүүд болон түүний ах дүү Зетам, Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 26