Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 25:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв.

4. Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой.

5. Бурханы үгээр хааныг өргөмжлөх хааны үзмэрч Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв.

6. Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага дор байлаа.

7. ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо хоёр зуун наян найм байв.

8. Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.

9. Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв

10. Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа.

11. Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

12. Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

13. Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 25