Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 24:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Эдгээр нь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв.

20. Левийн хөвгүүдийн бусад нь гэвэл Амрамын хөвгүүдээс гаралтай Шубаел, Шубаелын хөвгүүдээс гаралтай Иедеиа байв.

21. Рехабиагаас, Рехабиагийн хөвгүүдээс ууган нь Исшиа юм.

22. Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв.

23. Хеброны хөвгүүд гэвэл, ууган нь Иериа, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм.

24. Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой.

25. Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа юм.

26. Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено юм.

27. Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв.

28. Махлигаар Елеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв.

29. Кишээр, Кишийн хөвгүүд, Иерамеел байв.

30. Мушийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эдгээр нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 24