Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 23:16-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Гершомын хүү нь тэргүүлэгч Шебуел байв.

17. Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв.

18. Изхарын хүү нь тэргүүлэгч Шеломит байв.

19. Хеброны хөвгүүдийн ууган нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекатием болой.

20. Уззиелийн хөвгүүдийн ууган нь Мика, удаах нь Ишшиа болой.

21. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой.

22. Елеазар үхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүү нар болох Кишийн хөвгүүд тэднийг эхнэрүүдээ болгон авав.

23. Мушийн хөвгүүд гурвуулаа бөгөөд Махли, Едер, Иеремот нар байв.

24. Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв.

25. Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэндээ амралтыг өгч, Иерусалимд мөнхөд орших болов.

26. Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон” хэмээн өгүүлсэн юм.

27. Давидын сүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав.

28. Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлсийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн ажилд Аароны хөвгүүдэд туслах болон

29. ил тавих талх, идээн өргөлийн сайн гурил, хөрөнгөгүй хийсэн талх зэрэг саванд шарах эсвэл сайн зуурах ажил, жигнэн хэмжих бүх ажлыг хариуцахад оршиж байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 23