Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 22:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Давид—Энэ бол Бурхан ЭЗЭНий өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ юм хэмээв.

2. Ингээд Давид Израилийн нутагт байсан харийнхныг цуглуулах тушаалыг гаргаж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих хүмүүсийг тогтоов.

3. Давид дааман хаалганууд болон тоноглолуудын хадааснуудыг хийх үлэмж хэмжээний төмрийг, мөн жинлэн хэмжиж чадахааргүй хүрлийг бэлтгэв.

4. Сидончууд ба тирчүүд Давидад үлэмж хэмжээний хушин гуалин авчирч өгсөн тул хушин гуалин тоймгүй олныг бэлтгэв.

5. Давид—Миний хүү Соломон балчир, туршлагагүй байна. ЭЗЭНд зориулан баригдах өргөө ч маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө хангалттай бэлтгэлийг базаав.

6. Түүний дараа Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захиж хэлэв.

7. Давид Соломонд хандан—Хүү минь ээ, би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ.

8. Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй.

9. Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 22