Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 21:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Иоаб—ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв.

4. Гэсэн хэдий ч хааны зарлиг Иоабын үгнээс хүчтэй байв. Тиймээс Иоаб хөдлөн, Израиль даяар явж, Иерусалимд ирэв.

5. Бүх ард түмний тооллогын мэдээг Иоаб Давидад өгчээ. Илд агссан Израилийн эрчүүд бүгд нэг сая нэг зуун мянга байсан ба илд агссан Иудагийн эрчүүд дөрвөн зуун далан мянга байв.

6. Гэхдээ хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэрээр тэдний дунд Леви, Бениаминыг тоолсонгүй.

7. Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив.

8. Давид Бурханд—Би үүнийг хийснээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо боолынхоо гэм бурууг өршөөгөөч. Учир нь би маш тэнэг мулгуу зүйл үйлдсэн юм хэмээв.

9. ЭЗЭН Давидын үзмэрч Гадад хандан айлдахдаа—

10. Явж, Давидад хэлэхдээ “ЭЗЭН ийн айлдаж байна «Би чамд гурван зүйл өгнө. Тэдний нэгийг өөртөө сонгож авагтун. Түүнийг Би чамд үйлдэх болно» гэсэн” гэж хэл хэмээв.

11. Гад Давид уруу ирж, түүнд—ЭЗЭН ийн айлдахдаа “Өөртөө

12. гурван жил өлсгөлөн болох, эсвэл чиний өрсөлдөгчдийн илд чиний дээр байх зуур дайснуудынхаа өмнөөс гурван сарын турш зугтаан явах, эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган, ЭЗЭНий тэнгэр элч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэх зэргийн аль нэгийг сонго” хэмээв. Тийм учраас одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг эргэцүүлэн бодогтун гэв.

13. Давид Гадад—Би маш их шаналж байна. ЭЗЭНий өршөөлүүд агуу их учраас намайг Түүний гарт тушаагтун. Харин намайг хүний гарт бүү оруулаач хэмээн хариулав.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 21