Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 21:22-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэгээд Давид Орнанд—Би энд ЭЗЭНд тахилын ширээг босгохын тулд энэ үтрэмийн газраа надад өгөөч. Ард түмнээс тахлыг салгахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь зарах ёстой хэмээв.

23. Орнан Давидад—Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан өөрийн нүдэнд таалагдсанаа үйлдэгтүн. Хардаа, би шатаалт тахилд зориулан үхрийг, түлээ болгон тариа цайруулагч нүдүүрийг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв.

24. Гэвч Давид Хаан Орнанд—Үгүй, би заавал үүнийг бүтэн үнээр нь худалдан авна. Учир нь би чиний юмыг ЭЗЭНд зориулан авахгүй, мөн үнийг нь төлөөгүй зүйлээр шатаалт тахил өргөхгүй хэмээв.

25. Давид газрын үнэнд зургаан зуун алтан шекелийг Орнанд өгөв.

26. Тэгээд Давид тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгон, шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.

27. ЭЗЭН тэнгэр элчид тушаасанд тэр нь илдээ хуйнд нь буцаан хийлээ.

28. Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад, тэнд тахил өргөв.

29. Яагаад гэвэл цөлд Мосегийн босгосон ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 21