Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 21:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Давид мэлмийгээ өргөөд, тэнгэр, газрын хооронд зогсож буй ЭЗЭНий тэнгэр элч гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзэв. Тиймээс Давид болон ахмадууд таар нөмрөн, нүүрээрээ газарт унацгаав.

17. Давид Бурханд—Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан хүн нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их бузрыг хийсэн хүн нь би болохоос эдгээр хонин сүрэг юу хийсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар миний эсрэг болон миний эцгийн бүлийн эсрэг байг. Харин тахалд нэрвэгдсэн Өөрийн ард түмнээсээ Та мутраа татаач гэв.

18. Ингэхэд дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээг босгох ёстойг Давидад хэлэхийг ЭЗЭНий тэнгэр элч Гадад тушаав.

19. ЭЗЭНий нэрээр хэлсэн Гадын үгээр Давид явав.

20. Орнан хойш эргэн, тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Орнан буудай цайруулж байв.

21. Давид Орнан уруу дөхөж байхад Орнан Давидыг хараад, үтрэмээсээ гарч ирэн, Давидын өмнө нүүрээрээ газар сунан мөргөв.

22. Тэгээд Давид Орнанд—Би энд ЭЗЭНд тахилын ширээг босгохын тулд энэ үтрэмийн газраа надад өгөөч. Ард түмнээс тахлыг салгахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь зарах ёстой хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 21