Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:50-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

50. Эдгээр нь Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал,

51. Бетлехемийн эцэг Салма, Бетгадерын эцэг Хареф нар болой.

52. Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, манахатчуудын хагас бөгөөд

53. Кириатиеаримын өрхүүд болох Итри, Пут, Шумат, мишраичууд болой. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм.

54. Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой.

55. Иабезэд амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2