Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:42-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой.

43. Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм.

44. Шема нь Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов.

45. Шаммаин хүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой.

46. Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов.

47. Иахдайн хөвгүүд нь Рекем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм.

48. Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ.

49. Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг, бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2