Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:32-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ.

33. Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой.

34. Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой.

35. Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн.

36. Аттаи Натаны эцэг болж, Натан нь Забадын эцэг болж,

37. Забад нь Ефлалын эцэг болж, Ефлал нь Обедын эцэг болов.

38. Обед нь Иехүгийн эцэг болж, Иехү нь Азариагийн эцэг болж,

39. Азариа нь Хелезийн эцэг болж, Хелез нь Елеасагийн эцэг болов.

40. Елеаса нь Сисмаин эцэг болж, Сисмаи нь Шаллумын эцэг болж,

41. Шаллум Иекамиагийн эцэг болж, Иекамиа нь Елишамагийн эцэг болов.

42. Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой.

43. Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм.

44. Шема нь Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов.

45. Шаммаин хүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой.

46. Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2