Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:24-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Калеб-ефратад Хезрон үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.

25. Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар болой.

26. Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан бөгөөд тэр Онамын эх болой.

27. Иерахмеелийн ууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм.

28. Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар болой.

29. Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв.

30. Надабын хөвгүүд нь Селед, Аппаим болой. Селед хөвгүүдгүй нас эцэслэв.

31. Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ.

32. Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ.

33. Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой.

34. Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой.

35. Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2