Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой.

19. Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.

20. Хур Урийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.

21. Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв.

22. Сегуб Иаирын эцэг болж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотыг эзэмшив.

23. Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2