Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж,

12. Боаз Обедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов.

13. Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,

14. дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи,

15. зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм.

16. Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг болой. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ.

17. Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь ишмаел хүн Иетер болой.

18. Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой.

19. Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.

20. Хур Урийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.

21. Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2