Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 2:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,

2. Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой.

3. Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ.

4. Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.

5. Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой

6. Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа болой.

7. Кармийн хүү нь Ахар бөгөөд хориглогдсон зүйлд тэрээр шунаснаас болж Израилийг зовоосон хүн болой.

8. Етаны хүү нь Азариа юм.

9. Хезроны хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар бөгөөд түүнд төрсөн хөвгүүд нь тэд болой.

10. Рам Амминадабын эцэг болж, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоны эцэг болсон юм.

11. Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж,

12. Боаз Обедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов.

13. Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 2