Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 19:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв.

14. Ингээд Иоаб өөрийн хүмүүсийн хамт арамейчуудын эсрэг тулалдахаар ойртоход арамейчууд Иоабын өмнөөс зугтацгаав.

15. Аммоны хөвгүүд арамейчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигийн өмнөөс зугтан, хот уруугаа оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ.

16. Арамейчууд Израильд дийлдсэнээ хараад, элч нарыг илгээн, Евфратын чанадад байх арамейчуудыг тэднийг удирдаж буй Хададезерын цэргийн жанжин Шофакийн хамтаар ирүүлэв.

17. Үүнийг Давидад мэдэгдсэнд тэрээр бүх Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан, тэдний дээр ирж, тэдний эсрэг байрлалаа эзлэв. Давид арамейчуудын эсрэг тулалдахаар жагсангуут арамейчууд түүний эсрэг дайрав.

18. Арамейчууд Израилийн өмнөөс зугтсанд Давид арамейчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж, тэдний цэргийн жанжин Шофакийг ч алав.

19. Хададезерын зарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 19