Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 17:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд хандан—Үзэгтүн, би хуш модон гэрт амьдарч байхад ЭЗЭНий гэрээний авдар хөшгөн доор байна хэмээв.

2. Натан Давидад—Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн гэв.

3. Тэр шөнө Бурханы үг Натанд ирж айлдахдаа—

4. Явж, Миний зарц Давидад өгүүлэгтүн “ЭЗЭН ийн айлдахдаа «Оршин суух өргөөг Надад зориулан чи барихгүй.

5. Учир нь Би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхнаас майханд, нэг орших газраас нөгөө уруу аялж байв.

6. Бүх Израилийн хамт Миний алхаж байсан бүх газруудад Миний ард түмнийг хариулуулахаар тушаасан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь Би “Яагаад чи Надад зориулан хуш модоор өргөө бариагүй вэ?” гэж хэлсэн гэж үү?» хэмээв” гэж хэл.

7. Тэгэхээр одоо чи Миний боол Давидад ингэж хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдахдаа «Би чамайг бэлчээрээс, хонин сүргээ даган явахаас чинь авч, Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон.

8. Чамайг хаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно.

9. Би Өөрийн ард түмэн Израильд газар тогтоон өгч, тэд өөрсдийн нутагтаа оршин сууж, дахин нүүдэллэхгүй байхаар тэднийг тэнд суулгана. Урьдын адил нүгэлтнүүд тэднийг дахин зовоохоо болино.

10. Энэ нь Би Өөрийн ард түмэн Израильд шүүгч нарыг томилсон өдрөөс эхэлсэн билээ. Би чиний бүх дайсныг захиргаанд оруулна. Түүгээр ч барахгүй, ЭЗЭН чамд гэр барьж өгнө гэдгийг Би чамд хэлнэ.

11. Чиний өдрүүд гүйцэн, чи өөрийн эцэг өвгөдтэй байхаар явах үед Би чиний хөвгүүдийн нэг болох чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна.

12. Тэр надад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна.

13. Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсан шиг, Би түүнээс Өөрийн хайр энэрлийг холдуулахгүй.

14. Гэвч Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтох болно» хэмээв” гэв.

15. Эдгээр бүх үгс ба энэ үзэгдлийн дагуу Натан Давидад хэлжээ.

16. Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад,—ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 17