Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 16:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Өө, ЭЗЭНд талархал өргөн,Түүний нэрийг дуудагтун.Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.

9. Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун.Түүний бүх гайхамшгуудыг яригтун.

10. Түүний ариун нэрд алдар байг.ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.

11. ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн.Үргэлж Түүний нүүрийг хайгтун.

12. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг,Түүний ер бусын зүйлс болонТүүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун.

13. Түүний боол Израилийн үр ээ,Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ!

14. Тэр бол бидний Бурхан ЭЗЭН.Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.

15. Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун.

16. Абрахамтай тогтоосон Түүний гэрээ,Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 16