Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 16:33-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно.Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.

34. ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн.Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх.

35. Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач.Таны ариун нэрэнд талархлыг,Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж,үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн.

36. Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай.Дараа нь бүх ард түмэн—Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.

37. Ингээд өдөр тутмын ажил мэт авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон түүний төрөл садангуудыг Давид тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө үлдээсэн билээ.

38. Обед-едомыг түүний төрөл садангийн жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом ба Хоса нар хаалгачид болов.

39. Тахилч Задок болон түүний төрөл садангийн тахилч нарыг тэрээр Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь

40. Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилуудыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргүүлэхийн тулд байв.

41. Тэдний хамт Хеман, Иедутун нар болон ЭЗЭНд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон, үлдсэн хүмүүс байв. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх юм.

42. Чангаар дуугарагчдад зориулсан бүрээ, цантай, мөн Бурханы дуунуудад зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй Хеман, Иедутун нар тэдэнтэй хамт байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгачид болов.

43. Түүний дараа бүх ард түмэн өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэр бүлийнхнийг ерөөхөөр буцав.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 16