Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 16:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Давид шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.

3. Бүх израилийн эрэгтэй, эмэгтэй ялгалгүй, хүн бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.

4. Тэрээр левичүүдийн заримыг Израилийн Бурхан ЭЗЭНийг магтан, талархан, баярлан тэмдэглэж байхаар буюу ЭЗЭНий авдрын өмнө үйлчлэгчдээр томилов.

5. Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж,

6. тахилч нар болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.

7. Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.

8. Өө, ЭЗЭНд талархал өргөн,Түүний нэрийг дуудагтун.Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.

9. Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун.Түүний бүх гайхамшгуудыг яригтун.

10. Түүний ариун нэрд алдар байг.ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.

11. ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн.Үргэлж Түүний нүүрийг хайгтун.

12. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг,Түүний ер бусын зүйлс болонТүүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун.

13. Түүний боол Израилийн үр ээ,Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ!

14. Тэр бол бидний Бурхан ЭЗЭН.Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 16