Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 13:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.

6. Түүний нэрийг агуулсан авдар буюу херубуудын дээр залрагч ЭЗЭН, Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Иудад харьяалагдах Баала уруу буюу Кириат-иеарим уруу Давид болон бүх Израиль явжээ.

7. Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв.

8. Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэйгээр, өөрсдийн хамаг чадлаараа Бурханы өмнө баярлацгаав.

9. Тэд Кидоны үтрэм дээр иртэл, үхэр нь бүдэрсэн тул Узза гараа сунган, авдрыг түшив.

10. Узза гараараа авдарт хүрснээс болж ЭЗЭНий хилэн түүний эсрэг шатаж, Тэр түүнийг цохижээ. Узза тэнд Бурханы өмнө үхэв.

11. Уззагийн эсрэг ЭЗЭН дүрсхийн уурласан тул Давид уурлажээ. Давид тэр газрыг Перез-узза хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл байдаг.

12. Тэр өдөр Давид Бурханаас айж,—Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч чадах билээ? гэв.

13. Тиймээс Давид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэр уруу аваачив.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 13