Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 13:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.

2. Давид Израилийн бүх чуулганд хандан—Хэрэв энэ зүйл та нарт таалагдаж, энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн төрөл садангууд уруу, мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч нар ба левичүүд уруу газар бүрд зар илгээн, тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая.

3. Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ хэмээв.

4. Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв хэмээн үзэгдсэн тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав.

5. Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.

6. Түүний нэрийг агуулсан авдар буюу херубуудын дээр залрагч ЭЗЭН, Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Иудад харьяалагдах Баала уруу буюу Кириат-иеарим уруу Давид болон бүх Израиль явжээ.

7. Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 13