Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 12:10-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа,

11. зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел,

12. найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад,

13. арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой.

14. Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.

15. Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.

16. Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.

17. Давид тэднийг угтан гарч,—Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол, миний сэтгэл та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар надаас урван миний дайснууд уруу хандах аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад, шийдэх болтугай гэж хэлэв.

18. Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж—Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.

19. Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн уруу Манассегаас хэсэг хүмүүс ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа—Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав.

20. Давид Зиклаг уруу явах үед, тэнд түүн уруу Манассегаас урван ирсэн хүмүүс гэвэл Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетай нар буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар болой.

21. Тэд бүгд эрэлхэг хүчит дайчид бөгөөд цэргийн дарга нар байсан тул дээрэмчдийн бүлгүүдийн эсрэг Давидад туслав.

22. Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийг бүрэлдүүлэв.

23. ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 12